Цаан сүргийн тоо толгой 1855 хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 09:26:09

Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгагдах нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цаа, цаан сүргийг өсгөн үржүүлдэг билээ. Цаан сүрэг өнгөрсөн оноос 117 толгойгоор өсч цаатан иргэд 1855 цаатай болжээ.

Сүүлийн жилүүдэд үндэстэний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж цаа маллан амьдардаг цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсноор цаан сүргийг тоо толгой өсч, хүүхдүүдээ их дээд сургуульд сургадаг, эрүүл мэндийн үзлэг оношилогоонд хамрагддаг, аялал жуулчлалаас тодорхой орлого олдог болсон гээд олон үр дүн гарч байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Связанные новости