"Хүннү Эйр" Улаанбаатар-Өлгийн хооронд нислэг үйлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 09:21:38

"Хүннү Эйр" компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар нислэгийг 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэхээр боллоо.

Баян-Өлгий  аймгийн Засаг дарга Х.Дармен "Хүннү-Эйр" ХХКомпанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргалыг хүлээн авч уулзаж,  ирэх сарын 4-нөөс эхлэн тус компанийн онгоц Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад нислэг хийх, зорчигчид олонтой үед бямба гарагт ч зорчигчдыг тээвэрлэхээ мэдэгдсэн байна.

Ш.Айзаря

Связанные новости