Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-08 15:18:47

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой энэ сарын 13-нд тохионо.

Энэ өдөрт зориулсан арга хэмжээ энэ сарын 9-нөөс эхлэх юм. Ирэх бямба, ням гаригт Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн Төрийн ордонд болно.

Харин даваа гаригт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээ төлөвлөгджээ.

Үндсэн хуулийн өдөр Улсын бага хурал болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн нээлт, гавьяат хууль Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ажиллагаа Төрийн ордонд болно.

Мөн энэ өдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах аж.

Б.Туул

Связанные новости