Цэц НӨАТ-ын хуулийг хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-08 13:43:36

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх нэр бүхий иргэдийн үүсгэсэн маргааныг өнөөдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэв.  

НӨАТ-ын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн байна гэж тэд үзжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг өнөөдөр Цэц хэлэлцсэн ч дахин магадлах шаардлагатай гэж үзэн энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулав. 

Н.Туяа

Связанные новости