Энэ сарын 21-нээс цахилгааны төлбөрт НӨАТ-ын баримт хэвлэж өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-08 12:53:04

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" (УБЦТС) компани энэ сарын 21-нээс хэрэглэгчдэд НӨАТ-ын баримт хэвлэж өгнө.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж буй НӨАТ-ын тухай хуулиар иргэн бараа бүтээгдэхүүн, үйчилгээнээс төлөх НӨАТ-ын 2 хувийг авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон.Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд иргэдэд НӨАТ-ын баримт бичиж өгч эхэлсэн. УБЦТС компани энэ сарын 21-нээс эхлэн уг ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор хэрэглэгчдийн мэдээллийг www.ebarimt.mn  цахим хуудсанд байршуулах ажлыг хийж байгаа аж. Хэрэглэгч төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон салбар кассад бэлнээр төлсөн тохиолдолд тухайн салбараасаа НӨАТ-ын баримт бичүүлэн авах боломжтой. Мөн банкаар дамжуулан гүйлгээ хийвэл тухайн банкнаасаа баримт бичүүлэн авах аж.

Ч.Ариунболд

Связанные новости