Саудын Арабын Меккад мөргөл хийхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-08 12:52:59

ТЕГЕРАН. /Sputnik/. Саудын Арабаас бараа импортлох, тус улсын  Мекка хот руу аялахыг Иран иргэддээ хориглосон нь хоёр улсын байдлыг улам хурцатгалаа.

Санхүүгийн бололцоотой, биечлэн очих боломжтой лалын шашинтнууд амьдралдаа наад зах нь нэг удаа Лалын шашны хамгийн ариун хот Мекка руу аялж, мөргөл хийх шаардлагатай байдаг ажээ.

Дөчин долоон хүн, тухайлбал, нэр хүндтэй шиит номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авснаас улбаалан хоёр улсын харилцаа хурцдаад нэг долоо хоног орчим болсны дараа Иран дээрх хоригийг тавьжээ. Саудын Арабын хүн амын дийлэнх нь суннитууд бөгөөд харин шиитүүд ихэвчлэн амьдардаг дэлхийн цөөхөн улсуудын хамгийн том нь Иран юм.

Шашны аялал, жуулчлалын салбараасаа жилд 18 тэрбум доллар олдог Саудын Арабын эдийн засагт Ираны хориг нөлөөлж болох юм. Жил бүр Ираны 600 мянган орчим жуулчин тус улсыг зорьдог байна.

Х.Аминаа

Связанные новости