Умард Солонгостой залгаа хил дээр их буунуудаа байрлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-08 12:23:25

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгостой залгаа хил дээрээ Өмнөд Солонгос танк эсэргүүцэгч пуужингууд болон баасан гарагт суртал ухуулгын чанга яригчуудаа асаасан газарт K-9 өөрөө явагч охор их буунуудаа байрлуулсан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Умард Солонгос цэргийн цохилт өгсөн тохиолдолд хоргодох газруудыг шинээр байгуулсан тухай тус агентлаг мөн цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Умард Солонгос нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт явуулсны хариуд Өмнөд Солонгосын цэргүүд цэрэггүй бүсийн дагуу байрлуулсан чанга яригчуудыг орон нутгийн цагаар 12 цагт асаасан байна. Суртал ухуулга явуулж байсан чанга яригчуудыг өнгөрсөн оны наймдугаар сард унтраасан юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг шүүмжилсэн суртал ухуулгаа Өмнөд Солонгос түүний төрсөн өдөр буюу өнөөдөр дахин сэргээжээ.

Д.Жаргал

Связанные новости