Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг дахин саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрсөн онд прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Б.Амарбаясгалан нар 7 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаж байгаад 11 дүгээр сард батлан даалтад гарсан.
Тэгвэл тэднийг энэ сарын 6-нд дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хуулийн ажилтнуудтай холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ж.Батсайхан