Тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө оронд хүүхдээ ажилд оруулдаг журам хэвээр мөрдөгдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-08 10:24:31
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2016 онд хамтран ажиллах гэрээгээ байгууллаа. Уг гэрээ нэг жилийн хугацаатай бөгөөд 12 бүлэг 109 заалттай юм. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 204 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хамтын гэрээнд туссанаар одоо ажиллаж байгаа болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан 8000 гаруй иргэнд 204 тэрбум төгрөгийг цалингаас гадна урамшуулал, тэтгэмж болгохын сацуу тэдний нийгмийн асуудалд зарцуулахаар болжээ. Мөн сар бүр хураасан татварыг ажилчдад зарцуулах шинэ заалт оржээ. Тухайлбал, нийгмийн цехийн ажилчид сард 7000, туслах цех 10 мянга, үндсэн цех 12 мянга 300 төгрөгийн татвар төлдөг бөгөөд эл мөнгийг эхний ээлжид ажилчдын амралт сувилалд амрах замын зардалд зарцуулахаар болжээ. Мөн үйлдвэрт олон жил ажилласан ажилтан тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө оронд хүүхдээ ажилд оруудаг журам хэвээр мөрдөгдөх болсон байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости