Өнжсөн өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 14:01:32

Өвөлжилт хүндэрч буй, цас ихтэй сумдад өнжсөн өвсийг үнэгүй тараах шийдвэр гарлаа. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын нөөцийн салбар цэгүүдээс тодорхой хэмжээний өвсийг үнэгүй олгох, тэжээлийг 50 хувь хямдруулж олгохоор болсон байна.

Өвөрхангай аймгийн Хархорин, Сант, Нарийнтээл сум дахь Улсын нөөцийн цэгүүдэд хивгийг 11200 төгрөгөөс хямдруулан 5600 төгрөгөөр худалдаж байна. Өвсийг аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдад хуваарилж өгөх юм. Эхний ээлжинд хамгийн их цастай байгаа Нарийнтээл суманд аймгийн Засаг дарга болон аймгийн ОБГ-ын даргын шийдвэрээр 20 тонн өвс олгохоор болжээ.

Б.Батчимэг

Связанные новости