Гуантанамогийн хоёр хоригдлыг Гана улсад шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-07 11:54:16

ВАШИНГТОН. /TASS/. Кубын Гуантанамо арал дахь Америкийн цэргийн баазын тусгай шоронгийн хоёр хоригдлыг тус улс Гана улсын эрх баригчдын мэдэлд шилжүүлэн өгчээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Хоригдлуудын хувийн хэргийг Америкийн Батлан хамгаалах яам, Хуульзүйн яам, тагнуулын байгуулллагын төлөөлөгчдөөс бүрдсэн тусгай комисс хянан шалгаж, тэднийг шилжүүлэхийг санал нэгтэйгээр баталсныг Пентагон онцлон тэмдэглэжээ. Батлан хамгаалахын сайд Эштон Картер улсынхаа хуулийн дагуу хоригдлуудыг тогтоосон стандарт шаардлагын дагуу шилжүүлэн өгч байгаа тухай Конгресст мэдээлсэн байна.

АНУ-ын эрх баригчид мөн “Гуантанамогийн шоронг хаахад гаргаж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж буйд” Гана улсад талархаж буйгаа илэрхийлжээ.

Д.Жаргал

 

Связанные новости