СЕХ энэ оны ажлын төлөвлөгөөгөө батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-07 08:53:06

СЕХ өчигдөр хуралдаж 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төсөл танилцуулах, хорооны гишүүдийн аймаг, дүүрэг хариуцсан хуваарь, хариуцах ажлын чиглэлийг батлах зэрэг сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ.

Мөн ээлжит сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үед хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.

Хорооны гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төслийг дэмжсэн бөгөөд түүнийг УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг тогтоосон шийдвэр гарсны дараа мөрдөж ажиллах аж.

Б.Туул

Связанные новости