"Монгол Шуудан" ТӨХК-ийн хувьцааны захиалга өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-06 15:29:02

Төрийн өмчийн хорооноос гаргасан тогтоолын дагуу "Монгол Шуудан" ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтож нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжихаар болсон бөгөөд тус үнэт цаасны худалдан авах захиалга өнөөдөр дуусч байна.

Тус үнэт цаасны андеррайтераар "Гаүли ҮЦК" ХХК ажиллаж байгаа ба уг үнэт цааснаас худалдан авахыг хүсвэл өөрийн харилцагч үнэт цаасны компанид хандах хэрэгтэй.

Хувьчлах хувь, хэмжээ: 34%

Нэмж гаргах хувьцааны тоо: 33,859,363 ширхэг

Нэгж хувьцааны доод үнэ: 185 төгрөг

Нийт татан төвлөрүүлэх хөрөнгө: 6.263 тэрбум төгрөг

Хөрөнгийн зарцуулалт: Авто замын логистикийн үйлчилгээ

Захиалга авах хугацаа: 12-р сарын 28-аас 1-р сарын 6-наар дуусгавар болох аж.

Б.Туул

Связанные новости