Террористууд энхийн үйл явцыг саатуулахыг оролдож байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 09:34:52

ИСЛАМАБАД. /Xinhua/. “Хоёр улсын энхийн үйл явцад саад хийхийг террористууд хэзээд оролддог” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярих үеэрээ Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф хэлжээ.

Энэтхэгийн Патанкотын агаарын цэргийн баазад босогчид халдсанаас улбаалан, энэ сарын сүүлээр хийх хоёр улсын өндөр түвшний дипломатчидын уулзалт хойшлогдож магадгүй гэсэн таамаг гарсны дараа Ерөнхий сайд нар утсаар ярьсан байна.

“Энэтхэгийн Засгийн газраас өгсөн мэдээллийг Пакистаны Засгийн газар ашиглаж байсан, бид хэргийг мөрдөнө” гэж Наваз Шариф хэлснийг Засгийн газраас нь мэдээлэв.

Энэтхэг, Пакистаныг эвлэрүүлэх нухацтай алхам хийх бүрт террористууд саад хийхийг оролддог гэж Шариф тэмдэглэжээ.

“Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа террористуудын олиггүй төлөвлөгөөнд өгөх хамгийн сайн хариулт болно гэдэгт Ерөнхий сайд нар санал нийлсэн” гэж Пакистаны Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Х.Аминаа

 

Связанные новости