Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-06 08:29:03

Өвлийн дунд шар хулгана сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08.40 цагт мандаж 17.10 цагт жаргана.

Энэ өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу.

Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Дашнямтай өдөр.

Связанные новости