Спратли арлууд руу БНХАУ онгоц илгээснийг АНУ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-05 13:52:41

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Спратли арлуудад байгуулсан нисэх зурвасаа туршихаар БНХАУ арлууд агаарын техникээ илгээснийг АНУ буруушаав.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгдэл хийсэн байна. Мөн БНХАУ бямба гарагт “Fiery Cross” арал руу нисэх онгоц илгээснийг Вьетнам эсэргүүцжээ.

Маргаантай газар нутагт байгуулсан нислэгийн зурваст үйл ажиллагаа явуулж эхлэх нь хурцадмал байдлыг дэврээж, бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулна гэж Кирби мэдэгдэлдээ дурдав.

Өмнөд Хятадын тэнгис дэх уг маргаантай газар нутгийг нэхэмжлэхгүй байж, шинэ байгууламж барихаа зогсоон, хамгаалалтын бүсээ цэрэгжүүлэхгүй байхыг нэхэмжлэгч талуудад Кирби уриалаад, тал бүрд нийцсэн хэлэлцээр байгуулахад анхаарал хандуулахыг хүсчээ.

Д.Нямтулга

 

Связанные новости