Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш нарыг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 10:09:08

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо болж улсын хэмжээнд 120 багш бэлтгэгджээ.

Баянхонгор аймгаас Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүн амын хөгжил, гэр бүл, нийгмийн хамгааллын мэргэжилтэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн хамгааллын мэргэжилтэн, БСГ-ын Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, ЭМГ-ын Халдварт өвчний асуудал, хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан байна. Тэд хүүхэд харах үйлчилгээний эрүүл ахуй, хоол тэжээл, хүүхдийн хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүйд суралцжээ.

Сургагч багш нар энэ сараас хүүхэд харагч нарыг бэлтгэж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Б.Мөнхзул

Связанные новости