Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-05 09:43:44

Аргын тооллын 1 сарын 5, Билгийн тооллын 26, Гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн наран 08.41 цагт мандан 17.08 цагт жаргана.

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Связанные новости