Онцгой комиссын ажлын хэсэг сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:41:35

Сүхбаатар аймгийн онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын өнөөдрөөс бүх сумдад ажиллана.

Сүхбаатар аймгийн нийт газар нутагт 100 хувь цасан бүрхүүл тогтож Асгат, Эрдэнэцагаан, Наран, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан зэрэг долоон суманд өвөлжилт хүндэрч зудын түвшинд хүрч малчид отор нүүдэл хийж эхэлжээ. Эдгээр сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлыг шийдвэрлэх  сумдын онцгой комиссд үүрэг чиглэл өгөхөөр онцгой комиссын гишүүд дөрвөн хэсэгт хуваагдан энэ сарын 5-7-ны хооронд бүх сумдад ажиллахаар болжээ. 

А.Нарантунгалаг

Связанные новости