Цаг хүндэрсэн нөхцөлд цагаа олсон тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:21:02

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор Завхан аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сум дах Гал унтраах аврах ангид “УАЗ -31519” маркийн автомашиныг тус тус олгоод байна.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 24 сумаас 16 сумд цасны зузаан 30-аас дээш см-ийн зузаантай хунгарласан, цагаан зудтай байна. Мөн зарим отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, зарим сумдын малчдын хотонд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Иймээс энэхүү автомашин нь цагаа олсон тусламж боллоо хэмээн шуурхай албаныхан мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Связанные новости