Орцонд хүүхдээ хаясан эхийг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-05 00:15:27
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн сард хүүхдээ орцонд хаясан хэрэг Орхон аймагт гарсан. Харин орхигдсон эхийг барьсан байна.

Одоогоор холбогдох шалгалт явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Шинэ жилийн баярын үеэр Орхон аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй долоон дуудлага бүртгэгджээ.

Тухайлбал, хүний биед гэмтэл учруулсан, хүчин, танхай, золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг тус бүр нэг, харин хулгайн гурван хэрэг бүртгэгдсэн байна. Аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 12 сарын 28-аас нэгдүгээр сарын 4 хүртэл хоёрдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Үүний үр дүнд зарим гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж чадсан байна. Үүнээс хүчин болон бусдын биед гэмтэл учруулсан хэргийн сэжигтэнг барьж мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

Түүнчлэн баярын өдрүүдэд 75 иргэнийг эрүүлжүүлэх байранд түр саатуулсан байна. Үүнээс 4 нь эмэгтэй байсан аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулсан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости