Хөвсгөлийн эмнэлэг Солонгосын Хана эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:13:07

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг БНСУ-ын Чүнчонбуг аймгийн Хана эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Тус хоёр байгууллага хамтран туршлага солилцон ажиллах зарчмын үндсэн дээр хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх, эмнэлэг хоорондын эрүүл мэндийн салбарт туршлага солилцох ажиллагааг дэмжих үүднээс эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, сургалт үйлчилгээ менежмент, соёлын салбарт хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд дэвшилтэт эмчилгээний арга барил болон өвчтөн солилцох, анагаахын мэргэжлийн ажиллах хүчний сургалт, хамтарсан хурал, семинар зохион байгуулах ба Клиникийн эрдэм шинжилгээний ажил дээр туршлага солилцох, болон хамтран ажиллах, маркетинг болон эмнэлгийн менежментийн туршлага солилцох ажээ.

Б.Гантуяа
 

Связанные новости