“Сентера гоулд” компани Цагаан-Овоо суманд машин бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:04:32

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Сентера гоулд” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сумын хүн эмнэлэг, Сумын Засаг даргын тамгын газрын шуурхай үйлчилгээнд зориулж 2 пургон машин болон гал унтраах аппарат, холбооны хэрэгслийн хамт бэлэглэв.

Мөн сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлснээ  өнөөдөр гардуулж өглөө.

Тус компанийнхан урьд нь эсгий хийх болон сүү, цагаан идээ боловсруулах цех байгуулж өгч, сумын Эрүүл мэндийн газарт нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэн, орон гэргүй 25 иргэнийг иж бүрэн давхарлагаатай эсгий гэртэй болгосон гээд олон сайхан жишээг дурдаж болно. “Сентера гоулд” компани  тус сумын нутагт хайгуул хийж эхэлсэнээс хойшхи 4 жилийн хугацаанд нийтдээ 400 сая төгрөгийн дэмжлэг туслалцааг үзүүлээд байна.

                                                                                                                      Б.Туяа

 

Связанные новости