Иргэндээ ээлтэй шинэ жилийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 14:07:24

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын санаачилгаар “Иргэндээ ээлтэй шинэ жил”-ийг хоёр дахь жилээ амжилттай зохион байгууллаа.

Он солигдох үед Мөрөн сумын 13 багт 15 өвлийн өвгөн цасан охин, алиалагч, үлгэрийн баатруудынхаа хамтаар Засаг даргын бэлгийг иргэдэд хүргэж аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөн Засаг даргын мэндчилгээг  иргэдэд уламжилжээ. Шинэ жилээр дарга нарын хүлээн авалт хийдэг уламжлалыг 2014 онд Засаг дарга А.Эрдэнэбаатар өөрчилж тус төсвийг амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд баярын бялуу гарын бэлгийг өвлийн өвгөнөөр дамжуулан хүргүүлсэн бөгөөд уламжлалын дагуу 200 гаруй өрхөд баярын бялуу хүргүүлжээ. Мөн  орой нь аймгийн Соёл спортын өргөөнд аймгийн шилдгүүдийг тодруулж иргэдтэйгээ хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. 

Б.Гантуяа


 

Связанные новости