Тагнуул хийсэн 5 хүнийг хөнөөж буй бичлэгийг дэлгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 11:15:57

ЛОНДОН. /BBC/. Их Британийн тагнуул гэх 5 хүнийг хөнөөж буй их британи аялгатай нэгэн этгээд, хүү хоёрыг үзүүлсэн бичлэгийг “Лалын улс”-ын босогчид нийтэлжээ.

Арван минутын бичлэгт, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандаж, тус улсад халдлага үйлдэнэ гэж уг этгээд заналхийлсэн байна.

"Буруу номтнууд”-ыг хөнөөж буй тухай ярьж буй хүүгийн дүрсээр бичлэг үргэлжилсэн ч  энэ  бичлэг баттай эсэхийг хараахан нотлоогүй байна.

Бичлэгийг шалгаж буйгаа Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм.

“Лалын улс” хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн “сүр хүчинд эргэлзэж” зүрхэлсэн хэмээн Дэвид Кэмероныг гартаа буу барьж, баг зүүсэн жихад /ариун дайн зарлагч/ тохуурхаж, “газар нутагт чинь халдана” гэж британичуудыг заналхийлсэн байна.

Х.Аминаа

 

Связанные новости