Хөвсгөл аймаг авлигын эсрэг үйл ажиллагаагаараа 3-р байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 10:56:14

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулахад Хөвсгөл аймаг 81,5 оноогоор 3 дугаар байрт орсон байна.

Тус  аймаг авлигын эсрэг үйл ажиллагаагаараа  улсад 2013 онд 24 хувьтай байсан бол 2014 онд 79 хувь 3-р байр, 2015 онд 81,5 хувиар 3-р байрт дахин шалгарчээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагуудын гаргаж буй шийдвэр орон нутгийн хөгжилд дэмжлэг болж байгаа эсэх үзүүлэлтээр улсын хэмжээнд зургаадугаар байрт, төрийн албаны үйлчилгээг чанартай бөгөөд түргэн шуурхай хүргэж байгаа эсэх үзүүлэлтээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 19-р байрт байсан бол 10-т оржээ.

Тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ажлаа аваад анхны захирамжаа төрийн албан хаагчид авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх ёстой гэсэн захирамжийг гаргаж аймгийн нийт 5000 гаруй албан хаагчидтай батламж гэрээг байгуулсан нь үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Связанные новости