Иран энэ сард багтаан цөмийн гэрээг хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-04 10:44:52

ТЕГЕРАН. /NHK/. “5+1” бүлэгтэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлыг нэгдүгээр сарын 20-нд багтаан дуусгана гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Хэрвээ гэрээний хэрэгжилт баталгаажвал Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээг энэ сарын сүүлээр цуцална гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ.

Цөмийн зэвсэг боловсруулахад ашиглаж болох баяжуулсан уранаа Иран гадагшаа гаргажээ. Мөн гэрээнд заасны дагуу цөмийн боловсруулалтаа хязгаарлах арга хэмжээг тус улс авч байна.

Бусад орны дипломатууд Ираныхтай адил таамаг дэвшүүлжээ.

Иранд авсан хориг арга хэмжээ цуцлагдсанаар, тус улсын нефть болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт дахин сэргэж, олон улсын хамтын нийгэмлэгт нефть олборлогч томоохон орны хувиар эргэн нэгдэхэд нь түлхэц болох юм.

Лалын суннитууд голдуу оршин суудаг Саудын Арави болон Персийн булангийн орнууд мөн Ирантай дайсагнагч Израиль зэрэг орон шиитүүдийн Иран улсын нөлөө тэлж болзошгүй байгаад улам бүр түгшиж байна.

Д.Нямтулга

 

Связанные новости