Тариалангийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-04 10:42:35

УИХ-ын ажлын хэсэг, дэд хэсгийн долоон хуралдаан өнөөдөр товложээ. 

Тодруулбал өнөөдөр Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “B” болох юм. Мөн Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсэг хуралдах хуваарьтай байна. 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, дэд хэсгүүд хуралдах юм. 

Н.Туяа

Связанные новости