“Лалын улс”-ын пуужингийн үйлдвэрийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-04 10:26:40

ПАРИС. /TASS/. Францын цэргийн онгоцууд ням гарагт шилжих шөнө Сири дэх террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын залуургүй пуужин үйлдвэрлэж байсан төвд цохилт өгсөн байна. Энэ тухай Францын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Агаарын цохилтыг "Скальп" пуужин суурилуулсан "Рафаль" загварын дөрвөн сөнөөгч онгоцоор өгсөн. Уг онгоцууд АНУ тэргүүтэй эвслийн онгоцуудын хамт ажиллагааг гүйцэтгэлээ” гэж Францын цэргийн байгууллагын мэдээлэлд дурдсан байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээллээр, террористуудын пуужингийн үйлдвэрлэлийн төв нь Сирийн зүүн нутгийн Алеппо хотоос хэдэн арван км зайтай газарт оршиж байжээ. “Террористуудад өгсөн агаарын цохилт байгаа устгасан. Уг цохилтыг өгснөөр байлдааны бүсэд ойрхон байрлаж буй “Лалын улс”-ын цэргийн болон ар талын объектуудын хүчийг сулруулсан” гэж Францын Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Связанные новости