ОХУ-ын хүнсний бүтээгдэхүүнд Украин хориг тавилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-03 12:21:59

КИЕВ. /NHK/. ОХУ-аас импортлодог хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал, мах, архи, сүү, сүүн бүтээгдэхүүнд Украин хориг тавьжээ. Хориг нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэж Украины Засгийн газар өчигдөр мэдэгдэв.

Украины хүнсний бүтээгдэхүүнд авсан хоригоо ОХУ цуцлах хүртэл буюу ирэх наймдугаар сар хүртэл хориг хүчинтэй байна гэж Украины Засгийн газар мэдэгджээ.

Өнгөрсөн баасан газарт ОХУ-ын Засгийн газар Украиныг чөлөөт худалдааны хэлэлцээрээс хассан бөгөөд мөн өдөр ЕХ болон Украин хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.

Мөн ЕХ-ноос Украин руу нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд авсан хоригоо ОХУ өргөжүүлсэн байна.

Д.Нямтулга

Связанные новости