Түр хоноглох байранд 10 хүүхэд байрлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 23:11:00

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулагдсан “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд орон гэргүй иргэдэд зориулсан түр хоноглох байрандодоогийн байдлаар 1-17 насны 10 хүүхэд хоноглож байна.

Эдгээр хүүхдүүдэд шинэ жилийн баярыг тохиолдуулж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир бэлэг гардууллаа. Уг хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил шинэ жилийн баярын бэлэгтэй болсондоо туйлын баяртай байлаа. Түр хоноглох байранд байрлаж буй дээрх хүүхдүүд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуудльд огт хамрагдаагүй хүүхдүүд юм.

Уг байрныг хариуцан ажиллуулж байгаа “Сэтгэлийн ариун дэм” ТББ-ын хамт олон өнгө, үсэг, тоо заах зэрэг анхан шатны мэдлэг өгөхөөс гадна дөрвөн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулахаар хөөцөлдөж байгаа аж.

                                             Б.Норовсамбуу

Связанные новости