ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-31 12:43:06

Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн болон, биеийн тамир спортын хууль тогтоомжийг  хэрэгжүүлж, эрүүл мэнд, спортын салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө  сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ оны баярын мэндийг хүргэе.

       Та бид хамтдаа амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн  нэгэн оноо үдэж, шинэ оноо удахгүй угтах гэж байна. Бидний хувьд 2015 он нь ирээдүйн  их хөгжлийн  эх суурийг  тавьсан  чухал үйл явдлаар  дүүрэн баялаг он байлаа.

       2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах жил” болгон салбарын бүтээн байгуулалт, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шинэчлэлийг хийж, эрүүл мэнд, спортын салбарын суурь шинэчлэлийг эхлүүлж чадлаа.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль,  Нялх, балчир насны хүүхдийн  хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хуулийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулав.

     “Эрүүл чийрэг-Монгол хүн” зорилтын хүрээнд хүн амын эрүүл мэндийг сайжруулах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарч, наслалтыг уртасгахад санхүүгийн нөөцийг оновчтой, үр ашигтай хуваарилж салбарын хөгжлийг дэмжихэд чиглүүлэн ажилласны үр дүнд манай улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг боллоо.

       Эхийн эндэгдлийн түвшин өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад  7,6 хувиар, тав хүртэлх насны хүүхдийнэндэгдлийнтүвшин 0,2  хувиар  тус тус бууруулж, эх орны ирээдүй болсон  бяцхан үрсээрээ бүл нэмж,   Монголчууд бид хамтдаа 3 сая дахь  иргэнээ өлгийдөн авсан жил байв.Дэлхийнзахзээлдшинээрнийлүүлэгдэжбуй элэгний С вирусыг эмчлэхэмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж,  эмчилгээнд нэвтрүүллээ.

      Улсын хэмжээнд эмнэлгүүдэд үүсээд байсан 7.3 тэрбумын эмийг өрийг тэглүүлж, түүхэндээ анх удаа эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг 86 тэрбум төгрөгөөр батлуулж чадсан юм.  

       Энэ онд долоон сумын эмнэлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг сувиллын барилга болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтгөл, Сүхбаатар аймагт 50 ортой амаржих газар, Нийслэлийн  Өргөө амаржих газарт  25 ортой “Нярайн эмгэг”-ийн  тасаг, Өвөрхангай аймгийн халдвартын эмнэлгийн барилга, БГД-ийн ЭМТ-ийн 100 ортой эмнэлгийн барилга, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн “Нярайн тасаг-ийг дэлхийн жишигт нийцүүлэн тус тус ашиглалтанд оруулан эхийн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний  чанарт ахиц гаргав.

Мөн анх удаа Хүүхдийн спортын их наадмыг Олимпийн наадмын жишгээр улсын хэмжээнд 42 спортын төрлөөр зохион байгуулсан зэрэг олон олон амжилт бүтээлээр дүүрэн бид шинэ оноо угтаж  байна.

        Миний бие “Сахилга-хариуцлага” зохион байгуулалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх  чиглэлээр “Сахилга дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаалыг гарган салбарын бүхий л шатанд сахилга, хариуцлагатай байж, үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

       Монголчууд бид амны  билэгдлээс ашдын бэлэгдэл гэж ерөөдөг  ард түмэн. Ам сайтын ажил сайн, ажил сайтын амьдрал сайн байдаг гэдэг. Тийм учраас Та бид ч ам сайтай байж,  ажил амьдрал сайн улмаар  Та бидний  Эрүүл мэнд, спортын салбарын  ажил үйлс өөдрөг сайн байна гэдэгт  итгэл төгс  байна.

Та бид хамтдаа 2016 онд  Монгол Улсын Эрүүл  мэндийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарынхаа өмнө тавигдсан зорилтыг амжилттай  хэрэгжүүлж, дэлхийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, Монгол Улсын эрүүл мэнд, спортын салбарын хамт олон нь тэргүүлэгч, манлайлагч нь байж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалах  буянтай  үйлсдээ улам их амжилт  гаргахыг хүсэн ерөөе.

 

            МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН 

                  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ  Ц.ОЮУНБААТАР

Связанные новости