Турк ОХУ-тай харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-30 12:51:40

БЕЛГРАД. /TASS/. Сиритэй залгаа хилийнхээ ойролцоо Турк ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас муудсан хоёр улсын харилцаа дахин сэргэнэ гэж Турк найдаж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Турк-ОХУ-ын харилцаа маш сайн байсан бөгөөд тэр харилцаа дахин сэргэнэ гэж найдаж байна гэж Давутоглу Сербийн Ерөнхий сайд Александр Вучичтай Белградад уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Мөн тэрбээр, манай агаарын хилийг аль улсын нисэх онгоц зөрчсөнийг Турк мэдээгүй гэж мэдэгдэв.

Өнгөрсөн сарын 24-нд ОХУ-ын бөмбөгдөгч онгоц Сирийн нутаг дэвсгэрт сүйрсэн билээ. Тус онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоцноос харвасан агаар-агаар ангиллын пуужин онож, сөнөөсөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдсэнээр, Оросын нисэх онгоц сүйрэх үедээ 6000 метрийн өндөрт, Туркийн агаарын хилээс нэг километрийн зайтай нисэж явсан бөгөөд тус улсад ямар ч заналхийлэл хийгээгүй байна.

Д.Нямтулга

 

Связанные новости