Умард Солонгос НҮБ-д захидал бичжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-30 09:51:24

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг дахин уриалж, Умард Солонгос НҮБ-д захидал бичсэн байна.

Найрамдлын гэрээ байгуулахыг АНУ-д уриалсан Умард Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдлийн хамт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад НҮБ дэх тус улсын Элчин сайд Жа Сон Нам захидал илгээсэн бөгөөд захидлын хуулбарыг нийтэлсэн байна.

Солонгосын хойгт энхийг бат сахиулж, байдлыг тогтворжуулахын тулд “Умард Солонгост баримталж буй АНУ-ын нөхөрсөг бус бодлогыг төгсгөл болгох” найрамдлын гэрээ байгуулахыг тус улс мэдэгдлээрээ дамжуулан уриалсан байна.

“Умард Солонгосын шударга бөгөөд хууль ёсны саналыг АНУ чин сэтгэлээсээ хүлээж авалгүйгээр, “бүтэлгүйтсэн стратеги” гэж нэрлэгдсэн нөхөрсөг бус бодлогоо боловсруулсаар байна” гэж мэдэгдэлд бичжээ.

Х.Аминаа

 

Связанные новости