Хятадуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-28 16:10:54

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын гэр бүлийн бүх хосод хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн гэр бүл төлөвлөлтийн тухай хуулийн шинэ хувилбарыг тус улсын хууль тогтоох дээд байгууллага баталсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

1970-аад оны сүүлээс хойш хэрэгжүүлж байгаа “нэг хүүхдийн бодлогыг” цуцлах шийдвэрийг 10 дугаар сарын сүүлээр Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хуралдааны дүнд гаргасан билээ. Энэ хурлаар 2016-2020 онд Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

“Гэр бүлийн хос болгон хоёр хүүхэдтэй болохыг улс дэмжиж байна” гэж ням гарагт дууссан Бүх Хятадын Ардын их хурлын Байнгын хорооны чуулганы үеэр баталсан хуульд дурджээ. Шинэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 

Д.Жаргал

 

Связанные новости