Говьд тарьсан ургамлын багсармал тэжээл нөөцөд ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-28 15:47:02

Орон нутагтаа үйлдвэрлэсэн малын тэжээлээр анх удаа аймгийн аюулгүй нөөцийг бүрдүүллээ.

“Эрдэм шинжилгээ, туршилт, үйлчилгээ” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар Дэрэн сумын нутаг дахь тариалалтын талбайнхаа 25 га-д нь арвай, овъёос тарьж, өнгөрсөн намар хураан авсан ургацаараа малын багсармал тэжээл үйлдвэрлэж эхэлсэн юм. Говийн хөрсөнд тарьж ургуулсан ургамлаар орон нутагт малын тэжээл үйлдвэрлэдэг болоход аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 120 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хураан авсан ургацаараа нийт 30 гаруй тонн тэжээл үйлдвэрлэсэн бөгөөд  20 тонныг нь ийнхүү аймгийн аюулгүй нөөцөд өгч байгаа ажээ.

 Тэжээлийн чанарын хувьд сайн, тэжээлийн ургамлыг ногооноор нь хураан авсан учраас амт, үнэр сайтар хадгалагдаж чадсан.Шинжилгээний дүн ч өндөр үзүүлэлттэй гарсан гэдгийг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга М.Сосорбурам хэлж байна.Ирэх онд тариалалтын талбайгаа өргөтгөж, усалгааны системээ сайжруулснаар малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх юм байна. Үүнд нь Дэрэн сум Орон нутгийн хөгжлийн сангаасаа 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Связанные новости