48 иргэн төрийн дээд одон медаль зүүнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-28 15:03:01

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн 48 иргэн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль энгэртээ зүүхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Засаг дарга асан Ж.Хүүхэнбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А. Ганбат, Нисэх буудлын дарга Ж.Мөнхтөр, Адаацаг сумын “Амьдралын туг” хоршооны дарга Ж.Тувааннайдан, Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч Г.Бат-Орших, Луус сумын харъяат ахмад настан Б.Батмөнх нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Гүндсүрэн Цэргийн гавъяаны одон, Дэрэн сумын малчин Д. атгэрэл, Луус сумын багийн Засаг дарга Б.Баттулга, Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн багш Д.Оюунгэрэл, МСҮТ-ийн сургалтын менежер Ж.Эрхэмбаяр нарын 30 иргэн Алтан гадас одон, Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан П.Цэрэндулам, Гурвансайхан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Намжилсүрэн нарын 11 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байна.

Салбар салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 48 иргэний шагналыг энэ сарын 30-ны өдөр аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагууд гардуулна.

Дундговь Т. Отгонтуяа

Связанные новости