Улаан хивсний ёслолын арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 14:32:38

Булган аймаг 2015 оны шилдэг хүүхдүүдээ шалгарууллаа. Мөн энэ арга хэмжээтэй хамтатган 2015 оны шилдэг Хүүхдэд ээлтэй байгууллага, Шилдэг нийгмийн ажилтан, Шилдэг Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, Хүүхдийн төлөөх онцлох 9 үйл явдлыг шалгаруулсан улаан хивсний ёслол боллоо.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, хүүхдийн элч, Аймгийн Засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн, Засаг даргын орлогч, Аймгийн ХТЗ-ийн гишүүн байгууллагын удирдлагууд оролцлоо. 2015 оны аймгийн шилдэг хүүхдийг 6 номинациар шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ.  Спортын шилдэг хүүхдээр Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулийн 12 а ангийн сурагч Батчулуун овогтой Содбилэг, Онцгой амжилтын шилдэг хүүхдээр Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулийн сурагч Баяраагийн Нямсүрэн, Урлагийн шилдэг хүүхдээр 1-р бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Мөнхзул овогтой Бүрэнжаргал, Оролцооны шилдэг хүүхдээр аймгийн Хүүхдийн парламентын тэргүүн Даваасүрэнгийн Дашбалжин, Сурлагын шилдэг хүүхдээр  Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн сурагч Батдэлгэрийн  Энхзаяа,   Бүтээлч хүүхдээр  Хутаг-Өндөр сумын ЕБС-ын 12-р ангийн суралцагч Отгонбаярын Билгүүнбаяр нар шалгарлаа.

Харин 2015 оны хүүхдэд ээлтэй байгууллагаар  Булган Мээж ХХК, Булган сумын 2-р цэцэрлэг, Дашинчилэн сумын ИНИНГОО Хоршоо, Монос фарм трейдийн Булган дахь салбар шалгарлаа. Мөн шилдэг хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаар Дашинчилэн сумын ЕБС-ын ХОУЗ\Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл\,  шилдэг нийгмийн ажилтнаар  Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн нийгмийн ажилтан Л. Чимэдсүрэн нар тус тус шалгарлаа.

2015 оны шилдэгүүд шалгаруулах улаан хивсний ёслолд оролцогч шилдэг хүүхдүүддээ аймгийн Засаг дарга гарын бэлгээ гардууллаа.

П.Батням

Связанные новости