АНУ-д цагдаагийн гарт 1000 орчим иргэн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-28 10:37:23

ВАШИНГТОН. /Xinhuа/. 2015 онд АНУ-д 965 жирийн иргэн цагдаад буудуулж амиа алдсан бөгөөд цагаан арьстнуудыг бодвол өнгөт арьстай эрэгтэйчүүд буудуулах магадлал 6 дахин их байгааг мэдээлжээ.

Цагдаа нарын гар амиа алдсан хүмүүсийн дунд галт зэвсэгтэй 564 иргэн, аюул багатай зэвсэг буюу хутга, тоглоомон зэвсэг, зүсэх хэрэгсэлтэй 281 иргэн, зэвсэггүй 90 иргэн байсныг АНУ-ын “Washington Post” сонин мэдээлэв.

Цагдаа нар жирийн иргэд рүү гал нээсэн хэргүүдийн 9 хувийг зэвсэггүй иргэнийг буудсан хэрэг эзэлж буй боловч өнгөт арьстай хохирогчдын эзэлж буй хувь пропорциональ бус байгааг тус сонин дүгнэжээ.

2015 онд цагдаа нарт буудуулсан зэвсэггүй иргэдийн 36-40 хувийг АНУ-ын хүн амын 6 хувийг бүрдүүлдэг өнгөт арьстай эрэгтэйчүүд эзэлж байна.

Х.Аминаа

 

Связанные новости