Ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-28 09:25:33

Энэ сарын 29-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30,31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

 

Связанные новости