Коби Брайант 2016 оны олимпт оролцох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-12-24 11:51:46

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Ирэх жил Рио-Де-Жанейрод болох олимпын наадмаар зодгоо тайлах хүсэлтэй байгаагаа сагсан бөмбөгийн агуу тамирчин Коби Брайант  мэдэгджээ.

Хэрвээ Лос-Анжелес Лейкерс багийн ахмад тамирчин, 37 настай тэрбээр энэ удаа АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт сонгогдвол олимпын алтан медалийн төлөө гурав дахь удаагаа өрсөлдөх юм.

Олимпт оролцоно гэдэг гайхалтай туршлага юм гэж Коби хэлснийг “Rio2016.com” цахим хуудсанд мэдээлжээ.

Мөн тэрбээр, “би Италид өссөн бөгөөд тэндээс сагсан бөмбөг хэрхэн олон улсын спорт болсныг олж харсан. Тиймээс олон улсын тавцанд зодгоо тайлах боломжтой байгаа нь миний хувьд гайхалтай зүйл юм. Гэвч юу болохыг хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.

Коби Брайант нь АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт тамирчин хэдий ч олимпт оролцох эрх авах эсэх нь баталгаагүй юм.

Д.Нямтулга

 

Связанные новости