С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-24 11:23:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний Статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт орсонтой холбогдуулан энэхүү асуудлыг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн байгууллагыг нэгтгэснээр энэ томилгооны асуудлыг ярьж байна. С.Мэндсайхан нь өнгөрсөн хугацаанд үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн тул баяр хүргэе” гэлээ.

Ингээд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн саналаар санал хураалт явуулахад олонх дэмжив.

Б.Туул

Связанные новости