Идэвх санаачилгатай албан тушаалтан Дорноговиос тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 15:47:09

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Ц.Сансармаа Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зарласан “Шударга ёсны төлөө-2015” уралдаанд “Идэвхи санаачилгатай эрх бүхий албан тушаалтан”-аар шалгарчээ.

Энэхүү шагналыг түүнд Авлигатай тэмцэх газраас 12 дугаар сарын 9 буюу “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан гардуулав. Тэрээр орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг сайжруулах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг зөв мэдүүлэх, байгууллага хамт олныг авлигаас ангид байлгах чиглэлээр 2015 оны турш  идэвх санаачилгатай  ажилласан аж. Сайншанд сумын ЗДТГ 2014 онд  авлигаас ангид байгууллагаар шалгарч байсан бол энэ  удаа олж авсан ололт амжилтаа бататган, авлигаас урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, Иргэний танхимыг бүрэн утгаар нь ажиллуулан, эрх зүйчдийн зөвлөл байгуулах, төрийн үйлчилгээний сайн туршлагыг түгээх, туршлага солилцох уулзалтууд зохион байгуулжээ.

Улсын хэмжээнд төрийн байгууллагад 1000 гаруй эрх бүхий албан тушаалтан буйгаас энэ уралдаанд 100 гаруй эрх бүхий албан тушаалтан өрсөлдсөн байна. 

Х.Эрдэнэбулган

Связанные новости