Шинэ жилээр Завханчууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 15:43:06

Завханчууд энэ шинэ жилийн баярын ширээгээ зөвхөн Завхандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр чимэх уриалга гаргалаа.

2015 онд “Завхандаа үйлдвэрлэж Завхандаа хэрэглэцгээе” уриалгыг аймгийн ИТХ-аас гаргаж бүтэн жилийн туршид аймагт болж буй бүхий л арга хэмжээний ширээг нутгийнхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр чимж гарын бэлгийг дотоодоосоо хангаж хэрэглэж эхэлжээ. Үүний дүнд Завхан аймагт дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн жилээс 50 гаруй хувиар нэмэгдэж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 70 хувиар нэмэгдээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Сонирхуулахад энэ жилийн шинэ жилийн тасалбар 40000-50000 төгрөгөнд хэлбэлзэж өнгөрсөн жилийн тасалбар/TAX/-аас даруй 20 хувиар хямд тусч буй юм.

Б.Мягмарсүрэн

Связанные новости