Манай сурвалжлагч Шүүгчдийн нэрэмжит шагнал гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-22 12:10:41

ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор НҮБ, НҮБ-ын Хүн амын сан, эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ-аас хамтран зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа.

Бүтэн сарын хугацаатай зарласан энэ уралдаанд 40 гаруй сэтгүүлч 60 гаруй бүтээлээ ирүүлжээ.

Сонин, радиогийн төрөлд тэргүүн байранд “Бидний эрүүл мэнд-бидний гарт" цуврал бүтээлээр МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын редакцийн хамт олон, хоёрдугаар байранд "Миний найз ЛГБТ" бүтээлээр "Улстөрийн тойм" сонины сэтгүүлч М.Мөнхтунгалаг, “Маргаашийн төлөөх өнөөдрийн асуулт" бүтээлээр МҮОНР-ийн сурвалжлагч Ц.Сосорбурам, гутгаар байранд "Ойлголцол бас боломж олгоё" бүтээлээр “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч Б.Цогзаяабаатар, "Мартагдах шалтгаан ба маргаангүй үнэн" бүтээлээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Болортуяа нар, тусгай байранд "Амьдралын агшин бүр үнэтэй" бүтээлээр "Улстөрийн тойм" сонины сэтгүүлч Т.Ундрал, “Тэвчихүйн ухаан” нэвтрүүлгээр "Шинэ Монгол радио"-гийн сэтгүүлч Б.Мөнхсайхан нар тус тус шалгарлаа.

Вебсайтын төрөлд тэргүүн байранд “Валентиний өдрийн “Батлан даалт” бүтээлээр WWW.MNB.MN сайтын сэтгүүлч Э.Ганхуяг, хоёрдугаар байранд “ХДХВ түүний хүүхэд насыг авч одсон" бүтээлээр www.gogo.mn сайтын сэтгүүлч Х.Көгершин, “Үхлээс айдаг ч ДОХ-оос эмээдэггүй" бүтээлээр www.shuud.mn сайтын сэтгүүлч Б.Будхүү, гутгаар байранд “ДОХ цаазын ял биш гэдгийг амьдралаараа баталсан бүсгүй” бүтээлээр www.hiub.mn сайтын сурвалжлагч Б.Энхрийшагай, "Бэлгийн цөөнх бахархал, бухимдлын шалтгаан гэж үү" бүтээлээр www.mnb.mn сайтын сурвалжлагч О.Шинэтуяа, тусгай байранд www.zaluu.com сайтад нийтлүүлсэн “Ариун нандин бай?” бүтээлээрээ зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, “Иргэн та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна” бүтээлээр www.zaluu.com сайтын сэтгүүлч О.Цэцэн нар тус тус шалгарлаа.

Телевизийн төрөлд хоёрдугаар байранд“ДОХ хэнийг ч ялгахгүй...” бүтээлээр ETV телевизийн сэтгүүлч Ю.Ариунзаяа, гутгаар байранд “Эрүүл мэндийн боловсролын хичээлийн цагийг нэмэгдүүлье" бүтээлээр HTV телевизийн сэтгүүлч Х.Мөнхзул, “Мэдлэгээ хамгаалалт болгоё” нэвтрүүлгээр МҮОНТ-ийн найруулагч Н.Нармандах, Тусгай байранд “Хасах градус" бүтээлээр TV-9 телевизийн сэтгүүлч Б.Ариунтуяа нар тус тус шалгарлаа.
Мөн уралдаанд идэвхтэй оролцсон зарим нэр бүхий сэтгүүлчдэд Шүүгчдийн нэрэмжит шагнал олгосноос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Н.Гантуяа “Төлөөс” өгүүллэгээрээ хүртсэн юм.
Шагналыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нуюнт-У, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Шинэтөгс, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар гардуулав.

Ж.Болор

 

Связанные новости