НАТО-гийн 6 цэрэг Афганистанд амь үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-22 11:23:12

КАБУЛ. /Anadolu/. Афганистаны нутгуудад аюулгүй байдлын түвшин дордож буй бөгөөд тус улс дахь АНУ-ын хамгийн том бааз Баграмын нисэх онгоцны буудлын ойролцоо амиа золиослогч машинаа дэлбэлсний улмаас НАТО-гийн 6 албан хаагч амь үрэгдсэн байна.

Тус улсын нийслэл Кабул хотоос хойш 60 км зайтай оршдог Парван мужийн Баграм дүүрэгт амиа золиослогчийн халдлага болсныг тус дүүргийн засаг дарга Абдул Шакур Кудоси мэдээлээд, гадаадын 6 цэрэг амиа алдаж, 6 хүн, тухайлбал, Афганистаны цагдаагийн 3 ажилтан шархадсан гэв.

Халдлагын хариуцлагыг босогчдын “Талибан” бүлэглэл хүлээсэн байна.

Мөн Кабул дахь гэрт нь АНУ-ын армийн ахмад дайчныг буудан хөнөөжээ. Түүний аминд хүрсэн муллаг баривчилсан гэж Афганистаны цагдаагийн ажилтан хэлсэн юм.

Даваа гарагийн шөнө НАТО-гийн Кабул дахь төв байр болон тус улсын Ерөнхийлөгчийн ордны ойролцоо хоёр пуужин туссан юм. Энэ үеэр хүний амь эрсэдсэн эсэх талаар мэдээлэлгүй байна.

Х.Аминаа

 

Связанные новости