Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхэд Иран чухал гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-12-22 10:42:39

ТЕГЕРАН. /IRNA/. Европ эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхэд Иран маш чухал сонголтуудын нэг гэж Тегеранд айлчилж буй Болгарын Гадаад хэргийн сайд Даниел Митов хэлжээ.

Европын Холбооны орнуудын байгалийн хийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд Иран стратегийн ач холбогдол бүхий чухал сонголт юм хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад-Жавад Зарифтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Митов хэлсэн юм.

“Айлчлалын туршид боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын харилцан ойлголцлын санамж бичигт хоёр улс гарын үсэг зурсан бөгөөд бэлтгэсэн бүх төслөө, тухайлбал, тээврийн коридорын төслөө хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

Болгар улсаар дамжин Иран улс Европын Холбоотой холбоо тогтоох боломжтой, Европын Холбоо эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх стратегитай бөгөөд тус улс энэ холбоонд чухал үүрэг гүйцэтгэж болохыг тэрбээр тэмдэглэв.

Иранд авсан хориг арга хэмжээг цуцалсны дараа хоёр улсын харилцаа сэргэж болохыг Болгарын Гадаад хэргийн сайд хэлэв.

Х.Аминаа

 

 

Связанные новости