“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажилтнаа ажиллуулаагүй даргыг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 17:35:23

 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар ажиллаж байна.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Үүнийг үндэслэн хотын дарга "Төрийн үйлчилгээний нэгдсэн" төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг үүрэгдэв.

 Б.Заяа 
 
 

Связанные новости