Газтай холбоотой хоёр хэрэг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-21 11:14:31

Нийслэлд амралтын өдрүүдээр газтай холбогдсон хоёр ноцтой хэрэг гарчээ. Нийслэлийн ОБГ-аас шуурхай арга хэмжээ авсан ч гурван  хүн нас барж, бусад хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт  11 иргэн хорт хийнд хордож, гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг болжээ. Хэргийн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч ажиллав. Хорт хийнд амиа алдсан иргэд нь 23-39 хүртэлх насныхан байв. Хорт хийнд угаартаж, хордоод байсан 8 иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан бол тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.  Болсон хэрэг явдалтай холбоотой дүүргийн Цагдаагийн газар ажиллаж эхэлсэн байна.Мөн Сүхбаатар дүүрэгт 53 настай иргэн гэртээ байсан газ дэлбэрснээс бэртжээ.Түүнийг эмчилгээнд оруулжээ. Ийнхүү газтай холбоотой хэрэг гарсан тул Нийслэлийн ОБГ-аас иргэдийг гэр ахуй болон ажлын газартаа хэрэглэж байгаа газтай болгоомжтой харьцахыг анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Связанные новости