Засгийн газрын хуралдаанаар "Дэлхийн монголчууд" хөтөлбөр батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-21 09:19:19

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсад 2016 онд зохиогдох олон улсын спортын тэмцээний тухай, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний 38 дугаар чуулга уулзалт зохион байгуулах тухай, "Дэлхийн монголчууд"  хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал зэрэг нийт 34 асуудал хэлэлцэх юм.

Мөн “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай, “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай, Хууль бусаар түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг гадаад улсад гаргах тухай зэрэг нийт 7 асуудлыг холбогдох сайд нар танилцуулга хийх аж.

Б.Туул

Связанные новости